Friday, August 5, 2011

Байгаль орчны Мэдээллийн сан

WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр МУИС, Экологийн тэнхим, Лондонгийн Амьтны хүрээлэнгийн Steppe Forward хөтөлбөрийн зохион байгуулдаг BioBEER-т Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яаманд Нидэрландын Вант Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Байгалийн нөөцийн менежментийн Үндэсний Гео-мэдээллийн төв" (NGIC) төслийн 2-р бүрэлдэхүүн "Байгалийн Нөөцийн Геомэдээ, Мэдээллийн Менежмент" хэсгийн мэргэжилтэн М.Отгонтөгс оролцож, "Байгаль орчны мэдээллийн сан" хэрхэн онлайн буюу Вэб-ГМС технологий ашиглан боловсруулсан үр дүнгээсээ танилцуулсан байна.

Байгаль орчны мэдээллийн төв

Байгаль орчны мэдээллийн төв

Цаг уурын холбооны үндэсний төв

1987 онд Байгаль орчныг хамгаалах яамны Мэдээлэл Тооцооллын Төв болон зохион байгуулагдсан. 2001 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УЦУОШГ-ын харьяанд шилжин ажиллаж байна.

Зайнаас тандан судлах үндэсний төв

ТҮҮХИЙН ХУУДАСНААС
1983 онд хиймэл дагуулаас мэдээ хүлээж авах боловсруулах төвийг Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Үндэсний Зайнаас Тандан Судлах Төв болгож олон улсын хэмжээнд зайнаас тандан судлах ажлыг зохицуулах эрхийг олгосон юм.
ҮЗТСТ-ийн захирлаар М. Бадарч (1983-1990), Н. Баттогтох (1990-1996), С. Хөдөлмөр (1996-с одоо) нар ажиллаж байна.

Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой

БОАЖЯ-наас Байгаль орчны үндэсний мэдээллийн сан нээж, туршилтын журмаар ажиллуулж байна. Иргэн та http://geodata.mne-ngic.mn/ хаягаар зочлон цахим сангийн мэдээлэлтэй танилцаарай.

National Geo-Information Centre