1987 онд Байгаль орчныг хамгаалах яамны Мэдээлэл Тооцооллын Төв болон зохион байгуулагдсан. 2001 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УЦУОШГ-ын харьяанд шилжин ажиллаж байна.
Холбооны системийн одоогийн бүтэц, зохион байгуулалт
Мэдээлэл Тооцооллын Төв нь Цаг Уурын холбооны үндэсний төвийн үүргийг гүйцэтгэдэг.
Цаг Уурын Холбооны Үндэсний Төв нь доорх үүргүүдийг гүйцэтгэдэг.
- Монгол орны цаг уурын станцын ажиглалтын мэдээ, усны мэдээ, байгаль орчны мэдээ зэргийг цуглуулах
- Хүлээн авсан мэдээг боловсруулах
- Цэгээс цэгт протоколоор Новосибирск болон Бээжингийн цаг уурын холбооны бүсийн төвүүдтэй мэдээ солилцох
- Дэлхийн Цаг Уурын стандартын дагуу мэдээллийг шалгах, засах боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

Мэдээлэл холбооны систем нь гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд сансарын холбооны систем дээр суурилагдсан VSAT сүлжээ, Новосибирск болон Бээжингийн бүсийн төвүүдтэй холбогдох GTS холбооны систем, мөн мэдээ боловсруулах MSS систем багтана. “Од” хэлбэрийн 20 цэг бүхий сансарын холбооны ҮSAT сүлжээ нь төвөөс хэрэглэгч тал руугаа 512 Kbps хурдтай, хэрэглэгч талаасаа төв рүүгээ 32 Kbps хурдтайгаар мэдээ солилцдог. Энэ VSAT систем нь C зурваст ажилладаг бөгөөд төвдөө 3.7м, орон нутагт 2.4 метрийн диаметртэй антеннтай, сансарын модем, мультиплексер байдаг.
Цаг Уурын Холбооны Үндэсний Төв нь Новосибирск болон Бээжингийн цаг уурын холбооны бүсийн төвүүдтэй тус тус холбогддог. Холболтын энэ шугам нь сансарын хиймэл дагуулын түрээсийн шугам бөгөөд Новосибирсктэй 31.2Kbps, Бээжинтэй 14.4 Kbps хурдтайгаар мэдээлэл солилцдог. Үүнээс гадна Бээжингийн цаг уурын бүсийн холбооны төвөөс 2 Mbps хурдтай нэг талын PC-VSAT системээр 2001 оны 10 сараас эхлэн мэдээ хүлээн авч байна.
No comments:
Post a Comment